|

Рианна, ди Каприо хоёр зүгээргүй

 
Барбадоссын үзэсгэлэнт дуучин бүсгүй Рианна, "Оскар”-ын шагналт жүжигчин Леонардо ди Каприо нар зүгээр л найзууд хэмээн мэлзэж байгаа билээ. Гэсэн хэдий ч энэ оньсого шиг хос сүүлийн үед тун ч сонин байдалтай байгаа юм. 

Coachella 2016 хөгжмийн наадмын үеэр Рианна, Лео хоёр нэг нэгнээсээ ер салаагүй аж. Гэрчүүдийн өгүүлж байгаагаар ди Каприо байнга л дуучин бүсгүйн чихэнд ямар нэгэн зүйлийг шивэгнэж, цаадах нь мишээж суусан гэнэ шүү.