|

Орхон, Дархан-Уул, Ховд, Дорнодод коронавирусийн оношлуур илгээнэ

 

Орхон, Дархан-Уул, Ховд, Дорнодод коронавирусийн оношлуур илгээнэ

 

ДЭМБ-аас манай улсад нийлүүлж байгаа нэмэлт 3000 оношлуурыг өнөөдөр /2020.02.22/ хүлээж авах юм байна. ЭМЯ-ны мэдээлэлд халдварын оношлуурыг хангалттай нөөцөлсөн бөгөөд ДЭМБ, Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс оношлуурыг татаж байгаа юм байна.

Нэмэлт оношлуураас тодорхой хэмжээгээр Орхон, Дархан-Уул, Ховд, Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төвүүдэд илгээхээр төлөвлөсөн байна. Одоогоор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг оношлууртай ажиллах чиглэлээр сургах ажлыг  давхар хийх юм байна.