|

ДАРХАН УУЛ: Ариутгалын төхөөрөмжтэй боллоо

 

ДАРХАН УУЛ: Ариутгалын төхөөрөмжтэй боллоо

 

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Төгсбаярын санаачлагаар алба хаагчид ариутгалын төхөөрөмжийг хийлээ.

 Тус төхөөрөмж нь 4 талаас цацруулагч хошуугаар 20 минутад 10-15 автомашиныг ариутгах хүчин чадалтай.  

 Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.