|

Ариутгалын төхөөрөмж хийв

Шинэ төрлийн "Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг өдөр бүр хийж байгаа. Энэ хүрээнд эрсдэлт бүс рүү нэвтэрч буй автомашиныг ариутгах, халдвараас сэргийлэх үүднээс Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн дарга ахлах дэслэгч Н.Төгсбаяр санаачлан бүлгийн алба хаагч нартай хамтран гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг халдваргүйжүүлэх автомат ариутгагч хийж ашиглахад бэлэн болгожээ. Энэ ариутгагч нь 20 минутад 10-15 автомашиныг ариутгах хүчин чадалтай бөгөөд 6 талаас цацруулагч хошуугаар шүршихээр төлөвлөн хийжээ.
 
Л.Отгонбаатар