|

Банк хооронд шимтгэлгүй гүйлгээ хийдэг боллоо

Монгол банк бэлэн бус төлбөрийн хэмжээг дэмжих зорилгоор банк хоорондын цахим гүйлгээг найдвартай дамжуулах техник технологийн шийдэлд хүрсэн байна. Өнөөдөр / 04.20/ цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах  нээлтийн үйл ажиллагаа боллоо. Иргэд ямар  банкны  харилцагч байхаас үл хамааран бараа үйлчилгээний төлбөрөө интернетээр шимтгэлгүй төлөх боломж нээгдсэн. Ингэснээр санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, шуурхай хүрэх боломжтой боллоо.