|

12 иргэн ажиглалтаас гарчээ

"COVID-19” халдвараас урьдчилан сэргийлж Алтанбулаг боомтоор дамжин ирж буй иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлах ажил үргэлжилж байна. 03 дугаар сарын 17-нд нийтдээ манай аймагт тусгаарлагдсан 112 иргэн байсан бол өнөө өглөө 08.30 минутад 14 хоногийн ажиглалтын хугацаа дууссан 12 иргэн аймгийн шуурхай штабын шийдвэрийн дагуу ажиглалтаас гарчээ. Одоо ажиглалтад үлдсэн 100 иргэн байгаа аж. Тэдгээр иргэдийн биеийн байдал сайн байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Л.Отгонбаатар