|

Коронавирусийн цар тахлын ашиг тустай талыг нэрлэжээ

 

Коронавирусийн цар тахлын ашиг тустай талыг нэрлэжээ

 

Тренд-хантер (шинийг эрэлхийгч) Ли Эделькорт коронавирусийн цар тахлын эерэг зүйлийг олж харсан байна. Зарим талаар энэ нөхцөл байдал ашиг тустай байх болно  хэмээн тэр нотлож байгаа аж.

 Коронавирусийн ачаар дэлхийд нийт хүн төрөлхтөний үнэт зүйлсийг сэргээж, хэрэглээний чухал чанарыг шинээр ухаарч, түүнчилэн экологи сайжирна хэмээн Ли мэдэгдэж байна. Түүний санаа бодлын тухай материал Dezeen.com сайтад  нийтлэгджээ.

Коронавирусийн цар тахал эдийн засгийн чухал соёлтой нөлөө үзүүлж, энэ нь сөрөг болон эерэг талтай байх болно хэмээн тэр үзэж байна.

Хүмүүс хөл хорионд орсон нь хүн төрөлхтөн аар саархан зүйлд  дахин баярлахад суралцах шалтаг болж,  хүмүүс хуучин номуудаа дахин уншиж, дуртай хоолоо хийх шалтгаан төржээ.

Гэртээ сууж байгаа хүмүүс экологид  хохирол учруулахаа больсныг тэр тэмдэглэсэн байна.  Хятадад коронавирусийн тархалт экологид хэрхэн нөлөөлж байгаа жишээг Ли бас дурджээ. Түүний хэлснээр,  өвчин илэрсэн үеэс хойш агаар мандалд хорт бодис цацагдах нь эрс буурсныг Хятадад агаараас авсан зургууд илтгэн харуулсан байна.

Цар тахал дуусгавар болсны дараа нийгэм өөрийгөө сэргээх хэцүү замыг туулахад хүрэх ч,  хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх шинэ систем бүрэлдэн тогтоно хэмээн тэр найдаж байгаа ажээ.

Ли Эделькорт нь трендийн ертөнцийн маш нөлөө бүхий шинжээч гэдгийг тэмдэглэвэл зохино.  Тэрээр дэлхийд нэртэй хэд хэдэн брендэд зөвлөгөө өгч, тэр ч байтугай загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад  ордог юм.

Б.Атар

http://bataar.mn/n/93451