|

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын зардлын мэдээлэл

Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай зүйлд хөрөнгө, мөнгө гарган шийдвэрлэж байна. Төсөв, санхүүгийн тухайд захиран зарцуулалтын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх ёстой. Дархан-Уул аймгийн хэмжээнд  хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл хүргэлээ. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 46.6 сая төгрөг, сургууль цэцэрлэгийн хоол, үдийн цайны зардлын хэмнэлтээс 14,9 сая төгрөг, нийт 61,5 сая төгрөгийг шийдвэрлэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор дараах ажил үйлчилгээг зохион байгуулжээ.

Үүнд: Нэгдсэн эмнэлэгт 10.0 сая төгрөг, Орхон, Хонгор, Шарын гол сумын Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3.0 сая төгрөг, Дархан сумын ГосХот, Гэрэлтэй, Амин холбоо, Түвшин холбоо, МэдсТоб өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1.0 сая төгрөг, нийт 24.0 сая төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээ, амны хаалт, ариутгал халдваргүйтгэлийн материалд зарцуулахаар олгожээ.

Хөрш зэргэлдээ ОХУ-ын Буриад улсын Эрүүл мэндийн яам, Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай холбогдон амны хаалт, хамгаалах хэрэгслийг татан авахад 2.3 сая төгрөг, иргэд олон нийтэд үнэ төлбөргүй тараах 10.000 амны хаалтад 6.5 сая төгрөг, боловсролын байгууллагад нөөц 5.000 амны хаалтад 3.5 сая төгрөг, нийт 10.0 сая төгрөг зарцуулсан аж. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах автомакс, ариутгалын бодис худалдан авахад 4.9 сая төгрөг, шуурхай штабын үйл ажиллагааны зардалд 19,3 сая төгрөг, түр тусгаарлах байрны зардалд 1,0 сая төгрөг тус тус зарцуулаад байна.

Аймгийн ИТХ-аас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гаргасан "Уриалга”-д 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 185 иргэн, ААНБ нэгдэж аймгийн Шуурхай штабт 15.0 сая төгрөгийн үнэ бүхий бараа, материал болон 102.7 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө нийт дүнгээр 117.7 төгрөгийн хандив цугларсан аж. Аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр 15.0 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал, 51.2 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийн зарцуулалт хийжээ. Одоо хандивын дансанд 51.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. Хандиваар цугларсан бүх бараа, материалыг аймгийн Онцгой комиссын даргын баталсан хуваариар олгосон байна.

Л.Отгонбаатар