|

Улсын сайн малчин, тариаланчдад шагнал гардуулав

Хаврын тэргүүн сарын билигт сайн энэ өдөр 2019 оны ажлаараа манлайлсан улсын сайн малчин, тариаланчдад шагнал гардуулах үйл ажиллагаа болов. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тодорсон шилдгүүдийн шагналыг сар шинийн баярын өмнө гардуулдаг уламжлалтай. Харин энэ удаад коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоон хойшлуулсан билээ. Дархан-Уул аймгийн шилдгүүдэд Монгол Улсын Засгийн газрын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, хэлтэс албадын дарга нар гардууллаа.
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 61 дүгээр тогтоолоор :
1."Улсын аварга малчин өрх”–өөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн малчин Жигдэнгийн Ганхуяг 2. "Улсын аварга саальчин”-аар Дархан–Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Дашнямын Даваахүү 3. "Улсын аварга тариаланч"-аар Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Балжүүгийн Төмөрбаатар, 4. "Улсын аварга тариаланчин"-аар Орхон сумын иргэн Маналжавын Ганхуяг нар шалгарлаа.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/56 дугаар захирамжаар: Аймгийн сайн малчин цол тэмдгээр:
1. Дархан сумын малчин Цэвээнжавын Нэмэхжаргал, 2. Хонгор сумын малчин Норслойн Оргилсайхан, Доржийн Гүвээ, Пунцагийн Цогбаяр,3. Орхон сумын малчин Хонгорын Ганбаатар, Пунцагийн Цэрэнпил,4. Шарын гол сумын малчин Идэшийн Батчулуун, 5. "Аймгийн шилдэг фермер”-ээр Орхон сумын "Өгөөмөр таван эрдэнэ” фермер,6. Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аварга ажилтнаар Хонгор сумын малчин Ёндонгийн Жамсранжав нарыг тус тус шалгаруулан шагнасныг ийнхүү гардуулав.
 
Л.Отгонбаатар