|

Мал төллөлт 12.8 хувьтай байна

Дархан-Уул аймагт 165303 хээлтэгч малаас нийт 128572 толгой төл мал хүлээн авна. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 12,8 хувь буюу 21.211 толгой мал төллөөд байна. Үүнээс ингэ 5 толгой, гүү 84 толгой буюу 1,2 хувь, үнээ 1115 толгой буюу 5,3 хувь, хонь 10630 толгой буюу 13,1 хувь, ямаа 9377 толгой буюу 16,6 хувьтай байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 
Төл малын бойжилтын тухайд 21209 толгой байна. Аймгийн хэмжээнд нийт малын 0,04 хувь буюу 148 толгой мал зүй бусаар хорогджээ. 48 бод хорогдсоноос адуу 20, үхэр 28 толгой, 100 бог хорогдсоноос хонь 61 толгой, ямаа 39 толгой байгаа аж. Нийт хорогдсон малын 8,5 хувь буюу 7 толгой мал паразит өвчнөөр хорогджээ.   
 
Л.Отгонбаатар