|

Мал бүхий иргэдийн хашаа, хороог ариутгаж, халдваргүйтгэл хийлээ

"Мал амьтны сэг зэмийг устгах, ариун цэвэр халдваргүйтгэлийн ажлыг Мал эмнэлгийн газраас зохион байгуулж байна. Энэ сарын 23-ны өдрийн байдлаар 242 малчин, мал бүхий иргэдийн хашаа хорооны 21,7 мян/ м.кв, 15 тээврийн хэрэгслийн 150 м.кв, түүхий эд бүтээгдэхүүн, хадгалах 73 цэгийн 5432 мян/ м.кв, талбайг ариутгаж, үхсэн 57 малын сэг зэмийг булж устгажээ. Мөн 120 орц, хонгил нийтийн эзэмшлийн талбайн 10,3 мян/ м.кв, голомтын бүсийн 500 м.кв, нэг устгалын цэгийн 2м.кв нийт 38,4 мян/ м.кв талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийж 40,1 тн уусмал, 2,5 сая төгрөгийг зарцуулсан байна.
Л.Отгонбаатар