|

Дарханы замд ажиллах 105 хятад ажилчин авч ирэхийг хойшлуулжээ

 

 

УОК-оос өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ дарханы замын бүтээн байгуулалтад ажиллах 105 хятад иргэн оруулж ирэх талаар ярьсан юм. Харин энэ нь иргэдийн зүгээс шүүмжлэлд өртсөн учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг шийдвэрээ түр хойшлуулжээ. 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн баасан гаригт мэдээлэхдээ "Тэдгээр иргэдийг БНХАУ-д шинжилгээнд хамруулж тусгай үүргийн онгоцоор ням гаригт авчирна. Ингээд эндээ дахин 14 хоног тусгаарласны дараа замын ажилд нь оруулна. Монгол ажилчид ажлаа хийдгээрээ хийнэ. Уг нь энэ зун бүтээн байгуулалтын ажилд гадаадаас 6000 ажилчин руулж ирж ажиллуулах шаадрлага байсан ч нөхцөл байдлаас болж хяүгаарласан" хэмээсэн билээ.