|

Сингапурт зай барих зөвлөмжийг биелүүлээгүй бол 300 ам.доллараар торгоно

Цар тахлын дотоод халдварын өсөлтийг урьдчилан зогсоох чиглэлээр Сингапур улсын Засгийн газар "зай барих” багц арга хэмжээг энэ сарын 7-ноос тавдугаар сарын 4-нийг хүртэл авч хэрэгжүүлэхээр болжээ. Зай барих зөвлөмжийг биелүүлээгүй зөрчсөн хүмүүсийг 300 ам.доллараар торгох юм. Түүнчлэн нийтийн хоолны үйлчилгээний газрын ажилчид амны хаалт зүүгээгүй тохиолдолд 5000 хүртэлх ам.доллараар торгож, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах юм байна. Төрөөс иргэддээ хатуу анхааруулж байгаа хэдий ч зай барих зөвлөмжийг биелүүлээгүй зөрчлүүд илэрсээр байгаа аж. Тухайлбал өчигдрийн байдлаар 200 гаруй иргэнд 300 ам.долларын торгууль оногдуулжээ. 

Мөн дээрх зөвлөмжийг зөрчсөн гадны 25 иргэний ажиллах эрхийн үнэмлэхийг нь цуцалж, Сингапур Улсад цаашид хөдөлмөр эрхлэхийг хориглосон байна. Түүнчлэн бөөгнөрөл үүсгэж, гадуур амарч зугаалсан гадаадын 39 иргэнийг торгожээ. Түүнчлэн тус улсын эрх баригчид "COVID-19” хууль болон хуулийн нэмэлт зохицуулалт болох "Хяналтын журам”-ын хамт баталжээ. Үүний хүрээнд бүх хүмүүсийг өөрийн оршин суугаа газартаа байрлаж, нэн шаардлагатайгаас бусад үед гарахгүй байхыг сануулж буй юм. Мөн оршин суугаа газартаа гадны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх, алт цуглаан, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулжээ. ​ 

Д.Төгөлдөр 

Эх сурвалж: ВВС