|

“Шилдэг сум”-аар Хонгор сум шалгарчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо төвийн бүсийн аймгийн удирдах зөвлөл, гишүүдийн хурал болсон. Тус хурлаар Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг хангасан, зургаан аймгийн 6 сумыг хэлэлцэж гишүүдийн саналаар дараах сумдыг "Монгол Улсын шилдэг сум”-аар тодруулсан аж. Үүнд: Дархан-Уул аймгийн Хонгор сум, Төв аймгийн Алтанбулаг сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сум тус тус шалгарсан байна. Дархан-Уул аймгийн Хонгор сум нь Атрын анхны сангийн аж ахуйн нэг бөгөөд газар тариаланг Монгол Улсад хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан сум юм. 2019 онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ сумандаа улсын болон аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон ажлыг хийсэн ажээ. 
Л.Отгонбаатар