|

Дархан хотод 3000 орчим мод, бут шинээр тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан.Энэ жилийн тухайдмод тарихөдрөөрДарханчууд нийтийн эзэмшлийн зам талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ орууллаа.
Тухайлбал, Дархан сумын 9 дүгээр багт Консулын уулзвараас аюулгүйн тойрог хүртэл 200 гаруй агч мод тарилаа. 2020 онд аймгийн хэмжээнд 20000 м2 талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Үүнээс энэ хаврын тарилтаар 3000 орчим мод, бут шинээр тарина. Аймгийн НААҮГ-аас 2076 мод тарих бол бусад мод бутыг иргэн аж ахуйн нэгжүүд тарина. Хотын төвдөө чимэглэлийн зориулалттай шилмүүст мод, агч мод буюу буталж ургадаг бутлаг ургамлуудыг голдуу тариалах чиглэл барьж байгаа гэж аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын менежер Д.Ханджаргал хэллээ. 
Мөнхаврын мод тарилт 5 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Иймд айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан юм.Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд "Ногоон буян ХХК" нийгмийн хариуцлагын хүрээнд 2018-2020 онд 50.000 гаруй мод бут нийлүүлэхээр аймгийн Захирагчийн ажлын албатай гэрээ хийн хамтран ажиллаж байгаа ажээ.
 
Л.Отгонбаатар