|

Шөнө сууж ажиллавал тархины эс үхнэ

Маш олон хүний ажил мэргэжлээс хамаараад шөнө сууж ажиллах хэрэг гардаг. Тэд бодохдоо энэ шөнө суучихаад амралтын өдрүүдээр ханатлаа унтана даа гэж боддог. Гэвч үнэндээ энэ шөнийн суулт нь таныг аврах биш "алдаг” байна. Шөнийн нойргүй удаан явбал тархины эсүүд үхэж эхлэдэг. Пенсильваны Анагаах Ухааны Их Сургууль нь үүнийг батласан бөгөөд нойргүйтэл гэх энэ өвчин нь тархины эс буюу сэтгэн бодоход тань тусладаг нейроны гэмтлээс болдог гэсэн байна. Хүн нойргүй 3 хоноход сэтгэн бодох болон анхаарал хандуулах чадвар эрс буурдаг. Эрдэмтэд 3 төрлийн байдлыг харьцуулж үзсэн байна: амралтанд явж ирсний дараах, бага хугацаанд унталгүй сэрүүн байх, урт хугацааны нойргү байдал. Бага хугацааны дараа нойргүй хүнд судлагаа хийж үзсэн. Хүн унтахгүй байгаад байвал тархины эс уураг маш хурдан нийлүүлэхийг шаарддаг. Яг энэ уураг нь тархины эсгийг гэмтээдэг. Мөн хүн уурлах үед тархины эс үхдэг. Хүн нойргүй хонох хэд хэдэн шалтгаанууд байдаг: наснаас, өдрийн хэвшил, тослог ихтэй хоол хэрэглэдэг бол, хөдөлгөөн багадсан үед. Иймээс бүсгүй та шөнө ажиллах хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Өөрийн эрүүл мэндийг бодоё.

 

Эх сурвалж: unen.mn