|

Сэрэмжлүүлэг: 14 настай охин нохойд бариулжээ

 
Өчигдөр орой 18.00 цагийн орчим 14 настай Ж гэх охин нохойд хазуулсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, "манай охин Ж эм 14-ныг гудамжинд явж байх үед Буянт-Ухаагийн ... тоотод суух иргэн У /эр.43н/-гийн тэжээвэр нохой зүүн хөлний шилбэнээс нь хазаж гэмтээсэн байна” гэж ХУД-5-р хороонд суух О /эм.38н/ нь өргөдөл гаргажээ. Уг өргөдлийн дагуу хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна.