|

Дархан-Сүхбаатар чиглэлийн замын хажуу үерт урсаж эвдрэл үүсээд байна

Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. Энэ сарын 1-нд А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсон. 

Үүний улмаас Шарын голын гүүр гараад 262-263-р км-т замын далан хөвөө гурван хэсэгт үерт урсаж эвдрэл үүсээд байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчино уу.