|

Тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

 

 

Аймгийн Засаг дарга С.Насанбат, "Сейнт Жон Боско төв”-тэй дөрвөн жилий өмнө "Тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд 72 оюутан 45,5 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцсан байна. Энэ жилийн тухайд ч мөн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж хэрхэн хамрагдах талаар мэдээлсэн байна.Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн ЕБС-ийн төгсөгчид дараах материалыг бүрдүүлэх ажээ. 

Тухайлбал, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуульд суралцах эрхийн бичгээ авсан байна. 

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ бичгээр гаргасан байна. Мөн нэр дэвшигчид нь ёс зүйн зөрчилгүй, шилдэг тэргүүний сурагч болох тухай төгсөж буй сургуулийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт хэрэгтэй. Өргөдлийн маягтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас авах аж. Харин Их, дээд, сургуулийн оюутан залуус хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ бичгээр гаргасан байна. Нэр дэвшигч нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур үзүүлэлттэй байх. Сурлагын түвшингийн голч дүн 2.8-аас дээш, ёс зүйн зөрчил гаргаагүй, олон нийтийн ажилд идэвх, санаачилгатай оролцдог тухай сургуулийн тодорхойлолт байна. Багийн Засаг даргын тодорхойлолт байна.

Өргөдлийн маягтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас авах юм. Тус тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр хойш дараах тэтгэлэгүүдийг олгосон байна. 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгч 11 суралцагчид 500 мянган төгрөг, таван оюутанд нэг сая төгрөгийг нийт 10,5 сая төгрөг. Харин 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгч 14 суралцагчид 500 мянган төгрөг, 13 оюутанд 800 мянга, 500 мянган төгрөгийг олгож, нийт 15,0 сая төгрөг. 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгч 8 суралцагчид 500 мянган төгрөг, 19 оюутанд 800 мянга, 400 мянган төгрөгийг хоёр оюутанд нийт 29 оюутанд 20,0 сая төгрөгийн тэтгэлэгийг тус тус олгожээ. 

Энэ жил тэтгэлэгт оролцох хүсэлтэй оюутан, сурагчдын материалыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2020 оны 08 дугаар сарын 20-ны дотор хүлээн авах аж. Хамрагдах хүсэлтээ өгсөн суралцагчдын материалыг наймдугаар сардаа багтаан ажлын хэсэг шалгаруулах ажээ.