|

Астуриас мужийн дасгалжуулагч, техникч нар Дархан хотын тамирчидтай хамтарч ажиллана

 

 

Астуриас мужийн дасгалжуулагч, техникч нар Дархан хотын тамирчидтай хамтарч ажиллана

 

Дархан-УулаймагИспанийн Вант улсын Астуриас мужаас хөл бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагч, техникч урьж ажиллуулахаар болсонбилээ. Тодруулбал, өнгөрсөноны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга С.Насанбат Испанийн Вант улсын Астуриас мужид ажлын айлчлал хийсэн. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Астуриас мужийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мануэл Гонзалэз Гарсиа Дархан-Уул аймагт айлчилснаар манай аймаг Астуриас мужтай ах дүүгийн хамтын ажиллагаатай хотууд болсонбилээ.Айлчлалын хүрээнд яригдсанажлуудэхнээсээ бодит ажилхэрэгболж Дархан-Уул аймагт хөл бөмбөгийн спортыг дэлхийн жишигт ойртуулж хөгжүүлэхэдхамтран ажиллахаар болсон.Тэд дэлхий нийтэд үүсээд буй коронавирусний халдварын нөхцөл байдал намжихаар тус аймагт ирж ажиллах тухайгаа албан бичгээр ирүүлжээ.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй хөл бөмбөгийн талбайн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус талбайг ирэх 10 дугаар сардбүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.