Тиймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй зорчуулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн бүс орчимд авто замын хөдөлгөөн зохицуулах ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ажээ. Иймд эцэг, эхчүүд Та бүхэн,
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
- Автомашинд зөв тээвэрлэх,
- Хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Эх сурвалж:ТЦА