|

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээллэх чиглэлийн дагуу бэлтгэл хангажээ

 

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээллэх чиглэлийн дагуу бэлтгэл хангажээ

 

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт 2020-2021 оны хичээлийн жилд Төрийн өмчийн 18, төрийн бус 9 нийт 27 ерөнхий боловсролын сургууль,сургуулийн өмнөх боловсролд төрийн 29 цэцэрлэг,хувийн хэвшлийн13 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулахаарөнөөдөр сурагчдаа хүлээн авлаа.Өндөржүүлсэн бэлэн байдлаас шалтгаалан хичээлийн шинэ жилийн нээлт хийгээгүй юм.

Сургуулийн өмнөх боловсролын 42 эрхлэгч, 23 арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн 27 захирал, 45 сургалтын менежер "Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.

Тус ажлын гүйцэтгэлд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллажээ.

БШУ-ны сайдын тушаалын дагуу 4, 9, 15, 16, 18, Од, Оюуны-Ирээдүй зэрэг нийт 7 сургуулийн хичээл 3 өдөр танхимаар, 2 өдөр танхимын бус цахимаар, 20 сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 5 өдөр танхимаар зохион байгуулах юм байна. Дэд бүлгээр хичээллэхээр зохион байгуулалт хийхэд 1 дэд бүлэгт 16-25 хүүхэдтэй хичээллэхээр хуваарьгаргасан байна.

Онцгой нөхцөл байдалд сургалтын үйл ажиллагаа явуулах үеийн зохицуулалт, анги танхимын бэлэн байдлыг хангах, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримталж буй эсэхэд үнэлгээ хийх, үүрэг чиглэл, зөвлөмж өгөх бүхий "Эрсдэлийн үнэлгээ хийх” ажлын хэсэг сургууль, цэцэрлэгүүдээр явж үнэлгээ хийсэн байна. Ариутгал, кварцын гэрэл халуун хэмжигч, гар ариутгагчийн зардал болох 18,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг БСУГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд хүлээн авахаар БШУЯ-нд хүргүүлээд байгаа аж.

Мөн сургууль, цэцэрлэгүүдийн 78 хувь нь мэргэжлийн байгууллагаар ундны усны дүгнэлт гаргуулсан байна. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран цэцэрлэг, сургуулийн багш, ажилчдын 90 гаруй хувийгэрүүл мэндийн үзлэг,шинжилгээндхамруулжээ.