|

Дархан суманд 31 хэсгийн хороо ажиллана

 

Дархан суманд 31 хэсгийн хороо ажиллана

 

 
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Нэг сар гаруйн дараа орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгох сонгууль болно. Тус ажлын хүрээндДархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Дархан сумын Сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.Сонгуулийн хорооөнгөрсөнсарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Дархан сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах 31 хэсгийн хороог байгуулсан аж.
Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолоор 31 хэсгийн хорооны дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарласан байна.Дархан сум нь Монгол Улсын хамгийн том, хамгийн их хүн амтай бөгөөд 25 мянга гаруй өрх, 60 орчим мянган сонгогчтой юм.

Үүнд:
1 дүгээр баг – 1,2 дугаар хэсгийн хороо – 8 дугаар цэцэрлэгийн байр, "ДДС” ТӨХК-ийн байр
2 дугаар баг- 3,4 дугаар хэсгийн хороо – 13 дугаар цэцэрлэгийн А, Б байр
3 дугаар баг – 5,6 дугаар хэсгийн хороо – Тосгоны багийн төвийн хурлын заал, 4 дүгээр сургуулийн биеийн тамирын заал
4 дүгээр баг – 7 дугаар хэсгийн хороо – 18 сургуулийн урлаг заал,
5 дугаар баг – 8,9 дугаар хэсгийн хороо - Дархан Политехник коллежийн номын сан, 15 дугаар сургуулийн биеийн тамирын заал
6 дугаар баг – 10,11 дүгээр хэсгийн хороо – 1 сургуулийн урлаг заал, цайны газар
7 дугаар баг – 12,13 дугаар хэсгийн хороо – Энэрэл цогцолбор сургуулийн биеийн тамирын заал, урлагийн заал
8 дугаар баг – 14,15 дугаар хэсгийн хороо – 16 сургуулийн урлаг заал, биеийн тамирын заал
9 дүгээр баг – 16,17 дүгээр хэсгийн хороо- ОИЦ сургуулийн Б байрны урлаг заал, биеийн тамирын заал
10 дугаар баг – 18,19 дүгээр хэсгийн хороо -ОИЦ сургуулийн А байрны урлаг заал, биеийн тамирын заал
11 дүгээр баг 20 дугаар хэсгийн хороо – 9 сургуулийн биеийн тамирын заал
12 дугаар баг – 21 дугаар хэсгийн хороо - 9 сургуулийн урлаг заал
13 дугаар баг – 22 дүгээр хэсгийн хороо - Дархан өргөө Политехник коллежийн биеийн тамирын заал
14 дүгээр баг – 23,24 дүгээр хэсгийн хороо -Од цогцолбор сургуулийн Б байрны урлаг заал, биеийн тамирын заал
15 дугаар баг – 25,26,27 дугаар хэсгийн хороо – Од цогцолбор сургуулийн В байрны хичээлийн байр, биеийн тамирын заал, 11 дүгээр цэцэрлэг
16 дугаар баг – 28,29 дүгээр хэсгийн хороо – Од цогцолбор сургуулийн А байрны биеийн тамирын заал, урлаг заал
Өргөө баг – 30 дугаар хэсгийн хороо – 18 дугаар сургуулийн биеийн тамирын заал
Малчин баг – 31 дүгээр хэсгийн хороо – Дархан Политехник коллежийн Оюутны дотуур байрны хурлын зааланд сонгуулийн саналт хураалт болох ажээ.