|

Ерөнхий сайд Дарханы иргэдийг бухимдуулав

Ерөнхий сайд Дарханы иргэдийг бухимдуулав

 

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт ажилласан. Тэрбээр энэ удаад Улаанбаатар луу буцахдаа галт тэргээр зорчих төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч Дархан-Уул аймгаас галт тэрэг хөдлөх болоход Ерөнхий сайдыг хүлээж, иргэдэд багагүй хүндрэл учруулсан байна. Энэ талаар нэгэн иргэн "Ерөнхий сайд вагоноор явлаа гээд олон түмний вагоныг саатуулж уясан байдал 23:53 Вагон хуваарьт цагаасаа хоцрохыг анх удаа үзлээ! (Дарханд 15 жил амьдарсан хүн)” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Галт тэрэг бол маш нарийн хуваарийн дагуу зорчдог. Иймээс иргэдийн хувьд ч цаг барьж сурсан. Гэтэл Ерөнхий сайд ийн галт тэрэгний хуваарьт цагийг хойшлуулсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа юм. 



О.ОНОН
Оллоо.мн