|

Бүх төрлийн вакцин ийм л уршиг дагуулдаг байх нь ээ

 

АНУ-д 5 хүртэл насны хүүхдэд 36 төрлийн вакцин хийдэг ба 91 хүүхэд тутамд 1 аутизмтай хүүхэд байдаг. 1000 хүүхэд тутамд 8 хүүхэд вакцинаас болж нас бардаг. Харин вакцин хийлгээгүй хүүхдүүдэд 2000-д 1 аутизм тохиолддог . Ирланд улсад 11төрлийн вакцин хийдэг ба 11000 хүүхэд тутамд 1 аутизм , 1000 хүүхдээс 4 хүүхэд нас бардаг байна. Мayer Eisenstein гэдэг эмч: намайг 40 жилийн өмнө ажиллаж эхлэх үед 10 мянган хүүхдэд 1 аутизмтай хүүхэд байсан, одоо 50-д 1 боллоо гэсэн байа. Энэ эмч ажиллах хугацаандаа 35000 хүүхдийг хяналтандаа авч эмчилж байсан ба энэ хүүхдүүддээ вакцин хийлгээгүй бөгөөд эдгээр хүүхдүүдийн дундаас аутизмтай хүүхэд гараагүй бөгөөд вакцин хийлгэхгүй бол аутизмаас айхгүй байж болно гэж энэ эмч хэлдэг байжээ.

Вакцины гаж нөлөөг хамгийн анх 1866 онд Англи улсад Dr. John Laugdon Down(энэ эмч Дауны өвчнийг оношлож бичсэн тул энэ эмчийн нэрээр нэрлэдэг) анх бичиж байжээ. 1796 оноос хийж эхэлсэн вакцины нөлөөгөөр Даунтай хүүхэд төрж байна гэж хэлдэг байжээ. G.Kiftela 1967 онд зүүн Германд салхин цэцгийн вакцин хийлгэсэн хүүхдүүдээс жилд 3000 хүүхэд тархины гэмтэлтэй болж, ойролцоогоор ийм тооны хүүхэд сонсголын гажигтай болдог ба олон хүүхэд бүрмөсөн сонсголгүй болж байна гэсэн судалгаа хийсэн байна. Dr. Andrew Wakefield хүүхдэд хийдэг вакциныг хуваарийн дагуу сармагчинд хийж ямар өөрчлөлт гарахыг нь хэдэн жил ажигласан байна. Вакцин хийлгэсэн сармагчингууд ихэнх нь бие муутай , хөдөлгөөн удаантай , өлбөгөр болцгоосон байна. Энэ судалгааг Neurotoxicology сэтгүүлд хэвлүүлсэн гэнэ. Dr. Andrew Moulden хүүхэд том хүнд хийдэг бүх вакцин тархинд бага хэмжээний цус харвалт үүсгэдэг болохыг судалгаагаар баталсан байна.

Судалгаандаа 5000 хүүхдийн фото зураг ашигласан ба вакцины өмнөх болон дараагийн зурагтай нь харьцуулахад нүүрэнд шинээр үрчлээ үүсэх юмуу эсвэл нүд нь том жижиг , хөмсөг нь дээр доор гэх мэтээр өөрчлөлт гарсаныг баримтжуулсан байна. Саяхныг болтол вакцин хийлгэсэн хүүхдэд олон жилийн дараа ямар гаж нөлөө өгдөг нь мэдэгдэхгүй байсан . Харин хэдэн жилийн өмнө 151 судалгаанд дахин анализ хийж үзээд хүүхэд байхдаа вакцин хийлгэсэн хүмүүс хорт хавдраар өвчлөх магадлал өндөр болдог байна гэсэн дүгнэлт хийжээ. Энэтхэг улсад полимиелитийн вакцин хийлгэсэн хүүхдүүдэд саажилт их тохиолддог болсон тухай Indian Journal of Medical Ethics сэтгүүлд энэтхэгийн судлаачид бичсэн байна . Уг вакциныг хамгийн идэвхитэй хийлгэсэн Uttar Pradesh болон Bihar мужид саажилттай хүүхэд 25-35 дахин олон байсан байна. Бил Гейтсийн санхүүжилтээр Энэтхэгт полимиелитийн вакцин 2011 онд хийсэн ба вакцин хийлгэсэн хүүхдүүдээс 47500 хүүхэд нас барсан байна. The LANCET-сэтгүүлийн 2011 оны 10 сарын дугаарт томуугийн вакцин 98,5% нь ямарч үйлчилгээгүй гэсэн судалгаа гарчээ. Уг судалгааг өмнө хэвлэгдсэн 5770 судалгаа болон 31 клиникийн судалгаанд дахин анализ хийж бичсэн байна. Cochrane Collaboration-ны судлаачид өмнө хийгдсэн 50 судалгаанд дахин анализ хийж томуугийн вакцин нь ханиадны хүндрэл болж эмнэлэгт хэвтэх, хатгалгаа болон бусад хүндрэлээс хамгаалдаггүй юм байна гэсэн дүгнэлт хийжээ.

Австрали, Финланд ,Щвед улсад томуугийн вакцин хүүхдэд хийхийг хориглосон байна. 2009 онд гахайн ханиадны( H1N1) дэгдэлтийн үед вакцин хийлгэсэн хүүхдүүдэд нарколепси (өдөр унтамхай, ямар нэг үйлдэлд түргэн хариулах чадваргүй болох, булчин нь чадал муутай болох,олон удаа хэлсний дараа ойлгох) 17 дахин их тохиолдсон байна. 2011 онд пневмококкын вакцин хийлгэсэн хүүхдүүдээс 2000 нярай нас барсан ба Япон улс 4 хүүхэд нас барсны дараа энэ вакцинаас татгалзсан байна. 2012 онд вакцины том үйлдвэрлэгч MERCK ямарч үр дүнгүй вакциныг 95% үр дүнтэй гэж борлуулдаг байсныг Nike Adams гэдэг судлаач илрүүлж хэвлэлд тавьсан нь том дуулиан тарьсан асуудал болсон юм. Энэ фирм 10-д жилийн турш ямар ч үр дүнгүй вакциныг зарж олон мянган хүүхдийг гахайн хавдар болон улаан бурхнаар өвчлүүлсэн байна. 1990-д онд Мексик, Никарагуа улсад эмэгтэйчүүд жирэмсэн болохоороо зулбах юмуу хүүхэд нь амьгүй болох тохиолдол элбэг байжээ. Мексикийн Comite Pro Vita гэдэг католик шашны байгууллага судалгаа хийж үзэхэд эдгээр эмэгтэйчүүд өмнө нь татрангийн вакциныг Рокфеллерийн сангийн хөрөнгөөр үнэгүй хийлгэсэн байжээ. Энэ вакцин Human chorionic gonadotropin гэдэг гормон агуулдаг байна.

Канадын Ванкувер хотын Британийн Колумбын Их Сургуулийн судлаачид Dr.Lucije Tomljenovic ,Dr. Christopher Shaw нарын судалгаагаар Gardasil ( Merck & Co) Cervariks ( GlocoSmithKline) гэдэг 2 вакцин савны амсрын хавдраас хамгаална гэсэн ямарч шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаа байхгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ эрдэмтэд бас савны амсрын хавдар нь 2-т ордог гэж ярьдаг боловч энэ нь зөвхөн хөгжиж буй орнууд болох зүүн европ, ази ,африкийн ядуу орнуудын үзүүлэлт юм. Барууны орнууд болон Америк, Канадад савны амсрын хавдар тийм ч олон байдаггүй. Америкт жилдээ 300 эмэгтэй энэ өвчнөөр нас бардаг. Энэ 2 вакцины үр дүнтэй гэдэг нь батлагдаагүй, хожим ямар хортой үр дүн гарах нь бас тодорхойгүй мөртлөө үнэ ихтэй гэж дүгнэсэн байна. Энэ вакцин хийлгэсэн хүмүүст толгой эргэх, толгой өвддөг болох, салганадаг болох, саатай болох, ухаан алдаж унадаг болох, хараагүй болох, хий юм хардаг болох, өндгөвчний уйланхай нь хагарах , элэг томрох, булчин өвддөг болох, зүрхний хэм алдагдах, бөөр гэмтэх зэрэг олон гаж нөлөө гардаг байна. Япон улс энэ вакцинаас татгалзсан байгаа. Gardasil-д Polisorbit-80 гэдэг хулганыг үргүй болгодог бодис байдаг . 2012 онд энэ вакциныг хийлгэсэн хүмүүсээс 119 хүүхэд нас барж, 894 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж , 9889 хүүхэд түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хүний хөхөнцөр вирус 150-д төрөл байдаг ба үүнээс 16 ба 18 гэдэг 2 төрөл нь савны амсрын хавдрын 70%-г үүсгэдэг байхад Gardasil гэдэг вакцин нь 2-15 төрлийн вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг болох нь бас нотлогдон байна. Мерк компани энэ вакцинаас олон миллиард долларын ашиг олсон байна. Мерк фирмийн том судлаачдын нэг Dr.Diana Harper дэлхийн бүх хүнд энэ вакциныг хийсэн ч гэсэн савны амсрын хавдраар эмэгтэйчүүд өвчлөх л болно, хавдраас баталгаатай хамгаална гэж би хүмүүсийг хуурч чадахгүй гэж хэлж байжээ. Украин улсад 2005 оноос салхин цэцгийн вакцин үйлдвэрлэхээ зогсоосон байна. Вакцин хийж байх үед жилдээ 12-20 мянган хүүхэд салхин цэцгээр өвчилдөг байсан. Вакцин хийгээгүй 2006-2015 онуудад жилдээ зөвхөн 50-70 хүүхэд өвчилсөн байв. 2016 оноос Америк вакцин хийж эхэлсэн ба өвчлөл 12-30 мянга болсон ба 2018 онд 50 мянга гаруй хүүхэд өвчилсөн байна. Коклюшын вакцин хийлгэсэн хүүхдүүд голдуу коклюш-р өвчилж байна гэсэн судалгаа 2012 онд Reuters Health сэтгүүлд гарсан байна. Вакцины онолоор бол вакцин хийлгээд дархлаа тогтвол өвчлөхгүй гэдэг, харин өнөөгийн вакцин дархлаа тогтоохын оронд өөрийнх нь дархлааны эсүүдийг багасгаж байна гэж судлаачид дүгнэж байна.

Вакцинд мөнгөн ус, хөнгөн цагаан, формальдегид, полисорбит 80 гэх мэтийн хорт бодис агуулдаг ба эдгээр хорт бодисууд дархлааны тогтолцоо нь бэхжиж амжаагүй хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхдийн халдварт өвчнөөр өвчлөх нь бас ч тийм аюултай зүйл биш байна. 2015 онд гахайн хавдар, улаан бурханаар өвчилсөн хүүхдүүд том болсон хойноо зүрхний шигдээсээр өвчлөх магадлал бага байна гэдийг Японы эрдэмтэд баталсан байна.( Kubota Y, Iso H, Tamakoshi A) Өөр судлаачид хүүхдийн халдварт өвчнөөр өвчилж байсан хүмүүс зүрхний шигдээсээр бага өвчилж байна гэсэн судалгаа хийсэн байна. (Pesonen E, Andsberg E, Ohlin H, Puolakkainen M, Rautelin H, Sarna S)Короно вирусын вакцин гарчихвал айхгүй байж болох юм шиг яриа их байна. Хэдэн жилийн өмнө гахайн ханиадны үед Польш улс вакцин худалдаж авах гээд үйлдвэрлэгчтэй нь яриад , вакцинаас болсон хүндрэлийг хэн хариуцах вэ гэсэн чинь худалдаж авсан улсын засгийн газар нь хариуцна гэж хэлсэн байна. Тийм бол авахгүй гээд Польш улс аваагүй тухай мэдээгээр гарч байсан . Харин тэр үед манай дэд сайд маань вакцин ямарч аюулгүй гээд далдыг харагч шиг л ярьж байсныг санаж байна. Би вакциныг муулах гэсэнгүй, өөрт байгаа баримтыг тавилаа. Ямарч байсан хүн болгон үүнийг мэдэх ёстой ! BAYARSAIKHAN BADRAKH KRAKOW 2020-10-4