|

АНУ-ын эрдэмтэд хиймэл зөгийн бал гарган авчээ

 

АНУ-ын эрдэмтэд хиймэл зөгийн бал гарган авчээ

 

Америкийн MeliBio стартап амт, бүтэц, зууралданги чанараараа энгийн зөгийн балтай яг адилхан хиймэл зөгийн бал боловсруулжээ. Энэ зөгийн бал цагаан хоолтнуудын зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихтэй болж магадгүй гэж зохион бүтээгчид нь үзэж байна.

MeliBio -ын ерөнхий захирал Дарко Мандич зөгийн аж ахуйн нөлөөг бууруулах зорилготойгоор хиймэл зөгийн бал үйлдвэрлэж эхэлснээ ярьжээ. Байгаль экологийн хүчин зүйлс, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс болоод зөгийн аж ахжй хэдэн зуун төрлийн зөгийг устгадаг аж.

Оролцогчдыг нүдийг нь боож байгаад жинхэнэ зөгийн бал, хиймэл зөгийн бал амтлуулахад нэг ч хүн ялгаж чадаагүй байна. Шинэ бүтээгдэхүүнийг 2021 оны сүүлч гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Мэдээж хиймэл болохоор жинхэнээсээ харьцангуй хямд тусна гэжээ.

korrespondent.net