|

Шарын гол, Хонгор, Орхон сумын ИТХ-ын дарга нарыг сонгов

 


Шарын гол, Хонгор, Орхон сумынИТХ-ын найм дахьудаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан энэсарын 1,2-нд боллоо.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний Удирдлагын тухай хуульд заасны дагуу тухайн хуралд сонгогдсон Төлөөлөгчдийн хамгийн ахмадтөлөөлөгчид анхдугаар хуралдааныг удирдан явуулсан байна.

Шарын гол сумын тухайд энэ сарын 2-ны өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа.Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сумын ИТХ-ын даргаар Төлөөлөгч Ганзоригийн Мөнхжаргалыг сонгосон аж.Сумын ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулсны дараагаар сумын засаг даргад нэр дэвшүүлэх явцыг хэлэлцжээ. Сумын Засаг даргад Баяннамсрайн Лхамсүрэнг Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталж, аймгийн Засаг даргад уламжилсан байна.

Хонгор сумын анхдугаар хуралдаан энэ сарын 2-ны өдөр боллоо. Хуралдаанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад Наянтай овогтой Ганбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын хурлын даргаар улираансонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулсан аж.

Хонгор сумын Засаг даргаТүмэндэлгэрийнАтархишигийгмөн улираан сонгохоорнэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжижаймгийн Засаг даргад томилуулахаар уламжилжээ.

Орхон сумын тухайд11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулж, орон нутгийн сонгуулиар иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Сумын ИТХ-ын даргад Б.Хулан нэр дэвшиж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар улираан сонгохоор болжээ. Харин засаг даргад 2016-2020 онд Орхон сумын засаг даргаар ажилласан Б.Алтансарнайг мөн улираан сонгохоор төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн засаг даргад уламжилжээ..Ийнхүү Дархан-Уул аймгийн дөрвөн сумын ИТХ-ын даргыг сонгож, Засаг дарга нарыг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилжээ.