|

“Дэлхийн бүжгийн өдөр” өнөөдөр тохиож байна

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өнөөдөр тохиож буй "Дэлхийн бүжгийн өдөр”-т зориулан "Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулна.

ЮНЕСКО-гийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад эл өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ өдөр бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг байна.

Тоглолтод УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, "Түмэн-Эх” чуулга, СУИС, ХБК-ийн бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох аж. Тоглолт СТӨ-ний тайзнаа 19.00 цагт болно.

Дашрамд дурдахад, тус чуулгын уран бүтээлчид Ардын жүжигчин,Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 100 жилийн ойд зориулан ирэх 12 дугаар сарыг дуустал цувралаар толиуулах аж.