|

Хатуу хөл хорионы дэглэмийг дахин гурав хоног сунгалаа

 

 

Хатуу хөл хорионы дэглэмийг дахин гурав хоног сунгалаа

 

Дархан-Уул аймагт коронавирусний нэг тохиолдол өнөөдөр батлагдсан. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад аймгийн онцгой комиссоос ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байсан. Тэгвэл өнөөдөр орой хуралдсан хуралдааны дараа буюу 22 цаг 30 минутад хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Азжаргал хөл хорио тогтоож тэг зосголт хийсэн энэ өдөр бидний тавьсан шаардлага, дүрэм, журмыг мөрдөж нэг ч зөрчил гараагүйг тодотголоо.

Түүнчлэн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 59 иргэнийг бүрэн тусгаарлаж шинжилгээ аван ажиглаж байна. Мөн хоёрдугаар хавьтлын 136 иргэнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. 240 ор бүхий 5 тусгаарлах байрыг бэлдсэн. Эхний ээлжинд Комфорт зочид буудалд 59 иргэнийг тусгаарласан. Иргэд тусгаарлалтад орлоо гэж айж, сандрах зүйл байхгүйг онцоллоо.

Мөн тэрээрДархан-Уул аймагт сэжигтэйгурвантохиолдол дахин илэрсэн тул тэг зогсолтыг гурав хоног сунгах шийдвэр гарсан. Тодруулбал11 дүгээр сарын 18-ны 06.00 цагаас 11 дүгээр сарын 21-ны 06.00 цаг хүртэл тэг зогсолтыг үргэжлүүлэхээр боллоо.Энэ хугацаанд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтагч нарыг олж тогтоох, голомтыг илрүүлэх, шинжилгээг баталгаажуулах ажлыг гүйцэтгэх юм. Мөн Дархан-Уул аймгийг 7 хэсэг болгон хувааж хүнс нийлүүлэхээрболсон. ИнгэхдээДархан сумыг 7 хэсэгт хуваан ундны ус, хүнс, эрүүл мэндийн, эм хангамж, түлшээр хангах ажлыг зохион байгуулахаар болсон. Анх удаа ийм байдалд хүрч байгаа тул багагүй хүндрэл учирч болзошгүй тул иргэдийг тайван байхыг хүсч байна гэлээ.

Дархан-Уул аймагт илэрсэн сэжигтэй гурван иргэний эхний шинжилгээ эерэг гэсэн оноштой гарсан тул нарийвчилсан шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан. Эцсийн хариу гараагүй тул батлагдсан гэж хэлж болохгүй. Эцсийн хариуг ЭМЯ-наас мэдээлнэ. Эдгээр гурван иргэний хоёр ньтөмөр замын ажилтан бол нэг нь эхний тохиолдлын найз 30 настай эмэгтэй аж.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр хэлэхдээ: Гурван иргэний явсан маршрут болон нэг, хоёрдугаар хавьтлыг тодорхойлох ажлыг хийж байна. Ийм учраас тэг зогсолтыг гурван хоногоор сунгасан. Багаар бодоход 300 гаруй иргэн байгаа болов уу гэж бодож байна. Дарханыхан хүнсний хомстолд орохгүй өнөөдрийн байдлаар 1200 тн мах, гурил бүтэн жил, төмс, хүнсний ногоо, 230 гаруй хүнсний дэлгүүрүүдийн нөөц хангалттай гэв.

Мөн тэрээр өнөөдөр дэглэм сахисан шигээ ирэх гурван өдөр дахин сайн сахихыг та бүгдээс хүсье. Хамтдаа зохион байгуулалт, сахилга баттай байж бид бүхэн энэ өвчнийг даван гарнаа гэдгийг хэлье гэсэн юм.