|

"Нэг хаалга - Нэг иргэн" PCR шинжилгээг хийж эхэллээ

 

 

"Нэг хаалга - Нэг иргэн" PCR шинжилгээг хийж эхэллээ

 

Дархан –Уул аймагт өнөөдрөөс эхлэн "Нэг өрх - Нэг иргэн"-ийг PCR шинжилгээнд хамруулахажил эхэлж байна.

Энэхүү шинжилгээг нийт 18 цэгээр дамжуулан 08:00-13:00, 14:30-22:00 цагийн хооронд гурван өдрийн турш явуулах юм.Өмнө нь түргэвчилсэн оношлуураар мөн хамрын арчдас өгсөн ч гэсэн тухайн өрхөөсөө нийгмийн харилцааанд хамгийн ихээр оролцож байгаа нэг иргэнээ сонгоод төлөөлөл болгон амьдарч байгаа багийнхаа харьяалагдах шинжилгээ авах төвд очиж өгнө.Үндсэн багийн харьяалал хамаарахгүй бөгөөд одоо амьдарч буй багийн шинжилгээний хэсэгт очиж өгөх юм.Энэхүү шинжилгээ ньэцсийн баталгаажуулах шатны PCR шинжилгээаж. Тиймээс өмнө өгсөн гээд хойш сууж болохгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан зөвлөж байна. Тиймээсиргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.