|

УОК: Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт халдварын голомт бүрэн устсан

 

 

 

УОК: Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт халдварын голомт бүрэн устсан

 

Улсын онцгой комиссын хурал өнөөдөр цахимаар болж хэд хэдэн асуудлыг шийдлээ. Хуралдааны дараа Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэхдээ, "Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19” халдварын тохиолдол1121-д хүрсэн байна.2020 оны 11 дүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрснээс хойшулсын хэмжээнд 6аймагт гарсан. Өнөөдөр Архангай аймагт халдвар илрээгүй 26, Говьсүмбэрт 28, Дархан-Уул аймагт23, Дорноговь аймгийн Айраг суманд 30 хоногЗамын-Үүд суманд 12, Сэлэнгэ аймагт эмнэлэгт хэвтэж буй тохиолдол ороод дөрөв хоног болж байна. Иймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, нийслэл хотоос бусад газарт ДЭМБ-ын зөвлөмжийн шаардлагад нийцэж байгаа тул халдварын голомт бүрэн устсан, цаашдаа эрүүл бүсэд зарлах хэмжээнд хүрч байна" гэв.

Мөн тэрбээр ,УОК-оос аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг тэмдэглэв.

Түүнчлэн "COVID-19" халдварын нөхцөл байдал, НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбар салбарын уялдаа холбоог хангах, БЗД-т хийж буй шинжилгээний явцыг түргэтгэх, эрт илрүүлэг, идэвхтэй тандан судалгааны ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Мөн хамгийн эрсдэлтэй бүс болох эрүүл мэндийн салбар, хил гаалийн ажилчид, худалдаа үйлчилгээнийхэн, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн дунд тандан судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

 

 

Цаашид АШУҮИС, дүүргийн эмнэлгүүдэд PCR шинжилгээний аппарат суурилуулж, шинжилгээний хүчин чадлыг гурав дахин нэмэхээр төлөвлөжээ. Эмнэлгүүдэд халдвар голомтлон тархах байдал гарч байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиулах, нөөц бололцоогоор хангах үүрэгчиглэл өгсөнбайна.