|

2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг тогтоов

 

 

2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг тогтоов

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас "Газрын нэгдмэл сангийн тухай”, "Иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” зэрэг асуудлыг танилцуулж хэлэлцүүлэв.

Одоо амьдарч буй газрын тухайд Дархан суманд нийт 15,53 га газрыг 121 иргэн, Орхон суманд 18,13 га газрыг 247 иргэн, Шарын гол суманд 0,20 га газрыг 2, Хонгор суманд 17,78 га газрыг 183 иргэн өмчлөх боломжтой ажээ. Харин Шарын гол суманд 3,48 га газрыг 47 хүнд шинээр өмчлүүлэхээр баталлаа.

Харин2020 онд ойгоос бэлтгэсэн модны гүйцэтгэлтэй танилцаж, 2021 онд Дархан-Уул аймгийн ойн сангаас арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний мод бэлтгэх, иргэдийн түлээний мод бэлтгэх хуваарийг баталлаа.

Үүнд аймгийн хэмжээнд 2021 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 450га талбайгаас 3960 метр.куб, түлээний модны дээд хязгаарыг аймгийн хэмжээнд 5500 метр.куб байхаар тогтоолоо.

 

Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагаар ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойн нөхөрлөлөөр ойн цэвэрлэгээ хийлгэх арга хэмжээг сонгон шалгаруулалт явуулах замаар хуваарилалтыг хийх, 100 метр.куб тутамд болон 1 га талбайд өөрийн хөрөнгөөр ойжуулалтын ажлыг гүйцэтгүүлэх, технологийн явцад хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.