|

Сүм, хийдийн зөвшөөрлийг сунгахаар шийдвэрлэв

 

 

Сүм, хийдийн зөвшөөрлийг сунгахаар шийдвэрлэв

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралөнөөдөр болж, сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах эсэх талаар хэлэлцлээ.

Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар 27 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байгаагаас 6 нь буддын, 20 христийн, 1 мусульман шашны сүм хийдбайдаг аж.Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зөвшөөрлөө сунгуулах материалаа ирүүлсэн сүм, хийдийн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Тэргүүлэгчдэдтанилцуулсан. Уг хурлаар Мария Аусилиум, Сэргэн Мандал, Монголын баярын мэдээ, Христ Сайн Мэдээ, Дархан Цуглаан, Таравдо Замбуулин хийд зэрэг сүм, шашны 5 байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг нэг жилээр сунгалаа.

Түүнчлэн өнөөдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаарнийгэм,эдийн засгийн цаг үеийн 12 асуудлыг хэлэлцсэн юм.

 

Үүнд аймгийн "ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн, журмыг шинэчлэн батлах тухай”, "Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай”, "2021 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай”, "Газрын нэгдмэл сангийн тухай”, "Иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай”, "Ахмадын хөгжлийн төв байгуулах тухай”, "Сүм хийдийн зөвшөөрөл сунгах тухай”, "Хураамж тогтоох тухай”, "Мэдээлэл технологийн албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай”, "Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай”, "Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай”, "Аймгийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх тухай” зэрэг асуудлыг хэлэлцлээ.