|

Дарханд танхимын давтлага, гоо сайхан, фитнесс, саун нээгдлээ

 

 

Дарханд танхимын давтлага, гоо сайхан, фитнесс, саун нээгдлээ

 

Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос ирсэн 900 гаруй иргэний 70 хувиас хоёр удаа PCR, хүнс тээврийн 73 жолоочоос нэг удаа PCR, ойрын хавьтлын тусгаарлалтад байсан 97 хүнээс 2 удаа PCR, эрсдэлт бүлгийн найман чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын 2000 гаруй иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тул өнөөдөр (2021.02.04)-өөс эхлэн дараах үйл ажиллагааг нээж байна. Үүнд:

  • үсчин, гоо сайхан
  • фитнесс, иог
  • бүжгийн клубууд
  • саун бассейн, нийтийн халуун ус
  • бүх төрлийн секц дугуйлангууд
  • теннис билльярд, спорт зал
  • 12-р ангийн танхимын давтлага
  • хүргэлтийн үйлчилгээ
  • бар, паб / 0-18′ градус/
  • Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудад архи, согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө.

Мөн энэ сарын 10-ныг дуустал долоо хоногт нэг удаа зорчихоор сумд болон Сэлэнгэ аймгийн сумд хооронд зорчигчдын хөдөлгөөнийг тухайн сумын онцгой комиссын бичгийг үндэслэн тус тус нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.