|

Нэгдсэн эмнэлэг ухаалаг ариутгагчтай боллоо

 

 

Нэгдсэн эмнэлэг ухаалаг ариутгагчтай боллоо

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Даваадоржийн Элдэвсайханы гэр бүл Нэгдсэн эмнэлэгт 9.5 сая төгрөгийн өртөгтэй "Ухаалаг ариутгалын хаалга” бэлэглэлээ.

Дэлхийн хэмжээнд тархаадбуй"Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар,хамгааллын дэглэмийг баримталж, эмнэлгийн ажилтан албан хаагчдын цаг завыг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтойаж.

Мөн богино хугацаанд зайнаас иргэний халууныг хэмжин, амны хаалтгүй тохиолдолд сануулж, нэвтэрсэн иргэдийн зургийг хадгалан, хэт ягаан туяагаар мананцар үүсгэн ариутгах давуу талтайажээ.Аймгийн Нэгдсэн эмнэлэгт өдөрт дунджаар 700 гаруй иргэн эрүүл мэндийн үйлчилгээг авдаг байна.Эмч, эмнэлгийн ажилтнуудын цагийг хэмнэсэн, Дарханыхны эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Элдэвсайханд Нэгдсэн эмнэлгийн хамт олон талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.