|

“Халамжаас-Хөдөлмөрт” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжинэ

 

 

“Халамжаас-Хөдөлмөрт” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжинэ

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийнгуравдугаар сарын 15-ны өдрийнхурлаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас боловсруулсан "Халамжаас-хөдөлмөрт” аймгийн дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.


Уг хөтөлбөр нь нийгмийн халамж хүртэгч, зорилтот бүлгийн иргэдийн амьдралын чиг хандлагыг өөрчилж, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилготойаж. Түүнчлэн халамжаас хөдөлмөрт шилжих өрх, иргэдийн суурь судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд мэргэжил эзэмшүүлж, сургалтад хамруулах, хөдөлмөрт бэлтгэж байнгын ажлын байранд зуучлах, төсөл хөтөлбөрт хамруулах замаар хувиараа хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлжээ. Үүнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг өрх иргэн, зорилтот бүлгийн болон ажилгүй иргэдийг хамруулах ба хөтөлбөр хэрэгжих хугацаанд жил бүр нийгмийн халамж хүртэгч зорилтот бүлгийн 525 өрх, 4 жилийн хугацаанд 2100 өрхийн амьжиргаа дээшилж, ажил хөдөлмөр эрхлэгч гишүүдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байна.Түүнчлэн хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараах үр дүндхаламж хүртэгч иргэдийн тоо 30 хувиар буурахурьдчилсан судалгаа гаргасан ажээ.