|

“Шарилжгүй Дархан” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

“Шарилжгүй Дархан” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидийн хуралдаанд НААҮГ-аас "Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн тайланг танилцууллаа. Тэргүүлэгчид уг хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийг сонсч, хэлэлцээд дахин үргэлжлүүлэх шаадлагатай хэмээн үзжээ.

Уг хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлснээр аймаг болон сумын төвийн нийт 441,6 га газрын хог ургамлыг устгаж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг 441,6 га газраар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, харшил үүсгэх нөхцөлийг бууруулах зорилгоор 2017-2020 онд хэрэгжсэн. Ингэхдээ Дархан сумын 134 га талбайн шарилж лууль, харшил үүсгэгч тоосонцорт ургамлыг устгах ажлыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Үүний үр дүнд нийтийн эзэмшлийн эзэнгүй 86 га, баг, сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах 16 га, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын эзэмшлийн 29 га талбайд устгал хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн аж. Дээрх ажилд зориулж өнгөрсөн хугацаанд орон нутгийн төсвөөс 25.0 сая орчим төгрөгийг зарцуулсан байна. Үр дүн нь харшлын шинж чанартай өвчлөл аймгийн хэмжээнд 43 хувиар буурсан судалгааг мэргэжлийн байгууллагынхан гаргажээ.