|

33 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах борлуулж эхэллээ

 

33 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах борлуулж эхэллээ

 

Дархан сумын 33 хүнсний дэлгүүрээр энэ сарын 15-нааснөөцийн мах худалдаж эхэллээ.Аймгийн хүн амын 2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор 100 тн малын мах нөөцөлсөнаж. Нөөцийн махыг "Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК бэлтгэсэн бөгөөд махны нийт жингийн 30 тн нь үхэр, 5 тн нь ямаа, 65 тн нь хонины мах эзэлж байна.

Мах бэлтгэн нийлүүлэгч компани гэрээний дагуу Дархан сумын 18 багт байрлах 33 хүнсний дэлгүүрээр 1,5-2,5 кг-аар савласан махыгхудалдаж байна. Хоёрсарын хугацаанд борлуулах маханд QR код бүхий магадлан шинжилгээний цахим гэрчилгээ олгож, хяналт тавих ажлыг шинээр хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү цахим программыг хэрэглэгч гар утсандаа татан суулгаснаар бүтээгдэхүүний гарал үүслийг мэдэх боломжтой.

Нөөцийн махны нэг кг-ын үнэ үхэр-8800, хонь-7500, ямаа-6500 төгрөгөөр борлуулжбайна. Дээрх үнэ ньзах зээлийн үнээс 2000-2500 төгрөгөөр хямд өртөгтэйгөөр иргэдийн гарт очиж байгаагаараа давуу талтайгэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх нөөцийн махны чанар аюулгүй байдалд хяналт тавьж, магадлан итгэмжлэгдсэн лабораторийн нян судлал буюу антибиотекийн үлдэгдлийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариу сайн гарсан учраас ийнхүү нөөцийн махыгхудалдаанд гаргасан ажээ.