|

Монголд 953 цоохор ирвэс байна

 

 

Монголд 953 цоохор ирвэс байна

 

Малаа жилд хоёр тоолдог монголчууд ховордсон амьтнаа тоолох болсон. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар ирвэс тоолох ажиллагааг санаачилжээ. Энэхүү судалгааны ажлыг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Ирвэс Хамгаалах Сан,  Олон улсын ирвэс хамгаалах сан,  Монголын Ирвэс төв, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухааны Академи, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний харьяа тусгай хамгаалалттай газрууд дэмжин  хамтран ажилласан байна.

 Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх судалгааны дүн гарлаа. Судалгаагаар Монгол улсад дунджаар 953 бие гүйцсэн цоохор ирвэс байгаа нь тодорхой болжээ.