|

Орос дуу, шүлгийн болон гар зургийн уралдаан, сорилд амжилттай оролцсон сурагчдыг шагналаа

 

 

Орос дуу, шүлгийн болон гар зургийн уралдаан, сорилд амжилттай оролцсон сурагчдыг шагналаа

 

Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Боловсролын байгууллага байгуулагдсаны 100 жил, Дархан хотын 60 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа.Ойн баяярын хүрээнд ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь Консулын газар, аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, БСУГазар хамтран ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх орны сэдэвт орос дуу, шүлэг болон гар зургийн уралдаан, Орос хэлний олимпиадыг цахимаар зохион байгууллаа.

Дээрх уралдаанд ерөнхий боловсролын 17 сургуулийн 79 сурагч оролцов.Уралдаанд оролцсон 8-9 дүгээр ангийн сурагчдаасГоцлолдууны төрөлд"Оюун ирээдүй” цогцолборсургуулийн сурагч С.Эгшиглэн түрүүлж,"Од”цогцолбор сургуулийн сурагч М.Бүрэнжаргал удаалж, 4 дүгээр сургуулийн сурагч Х.Цэнгүүнээ 3 дугаар байранд шалгарлаа.

ХаринДуэт дуунытөрөлдтэргүүн байрт"Од”цогцолбор сургуулийн сурагчид,хоёрдугаарбайрт16 дугаар сургуулийн сурагчид,гуравдугаар байрт8 дугаар сургуулийн сурагчид тус тус шалгарсанбайна.

Шүлгийн төрөлд"Од”цогцолбор сургуулийн Т.Номуундарьтэрүүнбайр, 8 дугаар сургуулийн Н.Мөнхцацралхоёрдугаарбайр,нэгдүгээр сургуулийн С.Энхбаяргуравдугаарбайрны шагнал хүртлээ.

Долоодугаар ангийн сурагчдын дунд явуулсангар зургийнуралдаандхоёрдугаар сургуулийн сурагч Н.Ариунбат тэргүүн байрэзэлсэн бол Хонгор сумын14 дүгээр сургууль болон "Од" цогцолбор сургуулийн Э.Эрдэнэсүх, Ч.Дэлгэрмаа нарудаах байруудад орсон байна.

Түүнчлэн төгсөх ангийн сурагчдындунд зохион байгуулсансорилын шалгалтын дүнгээр "Шинэ-Алхам" сургуулийн сурагч Б.Лхамцэрэн, 11 дүгээр сургуулийн сурагч Э.Нарансолонго,"Дархан-Эмпати”сургуулийн сурагч Г.Ариундалай нар эхний 3 байрыг эзэлжээ.

Шилдгээр шалгарсан сурагчдыншагналыг ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь Консулын газрын Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович болон Дархан хотын захирагчийн орлогч Б.Батболд, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Сүхбаатар, БСУГ-ын дарга С.Галбадрах наргардуулж,сурлагын өндөр амжилт хүслээ.