|

“Алтан төлийн эзэн”-д шагналыг нь гардууллаа

“Алтан төлийн эзэн”-д шагналыг нь гардууллаа

ХХААХҮЯ, МҮОНРТ-ээс 60 дахь жилдээ олгож буй "Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох "Алтан төл"-ийн эзэн Пүрэвжалын Төгс-Эрдэнэд шагналыг аймаг, сумын удирдлагууд гардуулан өглөө.

П.Төгс-Эрдэнэ нь "Алтан унага”-ны эзнээр тодорсон бөгөөд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын малчин  юм. Тэрээр  тус сумаас төрөн гарч буй анхны "Алтан унаганы эзэн" болж байна. 

Түүний хувьд мал сүргээ үр төлөөр нь өсгөн арвижуулж, адууны үүлдэр угсааг сайжруулахад идэвх санаачлага гарган ажиллаж сүүлийн 3 жилд 70-100 хээлтэгчээс 100 хувь унага бойжуулсан аж.

 

"Алтан төлийн эзэн” шалгаруулахдаа тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь харгалзан салбарын яам, МҮОНРТ-тэй хамтран шалгаруулдаг ажээ.