|

Дарханд ГОЛОМТ НЬ ТОДОРХОЙГҮЙ дөрвөн тохиолдол бүртгэгджээ

 

Дарханд ГОЛОМТ НЬ ТОДОРХОЙГҮЙ дөрвөн тохиолдол бүртгэгджээ

 

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.03.23/ 11:00 цагт мэдээлэхдээ Дархан-Уул аймагт халдварын долоон тохиолдол батлагдсан гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт халдварын голомтын эх уурхай нь тодорхойгүй дөрвөн тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингээд тус аймагт нийт халдварын 11 тохиолдол бүртгэгдээд байна. 

Иймд Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө 00:30 цагт хуралдаж, "Ногоон бүс"-ээс "Шар бүс" рүү шилжиж байгаагаа мэдэгдлээ. Халдварын тархалтыг багасгах зорилгоор дараах арга хэмжээг авахаар боллоо. 

Үүнд: 
 

  • Иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарлана (2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар)
     
  • Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлана. (2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар)
     
  • Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
     
  • Дархан-Уул аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд холбогдох бичиг баримтыг үндэслэн Түр зөвшөөрлөөр гарна. Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна.
     
  • Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас ирэхдээ тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирнэ.
     
  • Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт зохион байгуулахгүй.
     
  • Хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар ажиллахгүй.
     
  • Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй.
     
  • Диско баар, караоке хязгаарлахаар боллоо.