|

Худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийг мэдээлэл өгөхийг хүслээ

 

 

Худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийг мэдээлэл өгөхийг хүслээ

 

Дархан-Уул аймагт коронавирусний тохиолдол өнөөдөр гурваар нэмэгдэж 58 боллоо.

Түүнчлэн Олон улсын худалдааны төвийн лангуу түрээслэгчгурван иргэнээс халдвар илэрсэн. Тэгвэл3-р сарын 15-ны өдрөөс хойш тустөвийн хүнсний ногооны тасаг,бэлэг дурсгал, хөнжил гудас худалдан борлуулдаг лангуугаар үйлчлүүлсэн иргэд 9940-1885, 8803-5272, 9902-0488 дугаарын утсаархолбогдохыг аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.

Ингэснээр дам хавьтлыг хумих, шинжилгээнд хамруулах ажил хийх аж. Одоогоор илэрч байгаа халдварын тохиолдлууд нь гэрийн болон ажиглан тусгаарлах байранд буй иргэдээс гарч байгаа ч эрсдэлээ тооцоолон ажиллаж байгаа гэлээ.Хариу арга хэмжээний хүрээнд ОУХТ-ийн түрээслэгч 353 хүнээс PCR шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан. 4-р сарын 2-ны өдөр бүх түрээслэгчийг дахин PCR шинжилгээнд хамруулж, гарсан хариунд үндэслэн тус худалдааны төвийн үйл ажиллагааг нээх эсэх шийдвэрийгаймгийн Онцгой комиссоосгаргах ажээ.

 

Халдвар авсан иргэдийн дунд хүүхдүүд байгаа бөгөөдерөнхий боловсролын15, 9, Од цогцолбор сургуулиудаас 2 сурагч, 1 багш хавьтал болж халдвар авсанаж. Иймдхалдвар авсан сурагчдын ангийнхан болон багш нарыг шинжилгээнд хамруулах, тандалт судалгааг хийж байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавтлын 972 иргэдээсгэрийн ажиглалтад 760, ажиглан тусгаарлах байранд 212 хүн байна. Гарч байгаа халдваруудын эх үүсвэрийг тандалт судалгаагаар бүрэн тогтоосныг өнөөдрийн Онцгой комиссын хуралдаанаар мэдээлсэн. Тогтоогдсон 4 голомтын нэг нь Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт” сувиллаас үүсвэртэйболУлаанбаатар хотоос 3-р сарын 1-ний өдрөөс хойш ирээд буцсан халдвартай иргэнээсүүдэлтэй 3 голомтбүртгэгджээ.