|

АНУ-д 65-аас дээш насныхны 75 хувь нь вакцин хийлгэжээ

 

АНУ-д 65-аас дээш насныхны 75 хувь нь вакцин хийлгэжээ

 

"Эрх баригчид коронавирусний вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлж чадлаа. Одоогоор 65-аас дээш насныхны 75 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор халдварт өвчний тархалт эрс буурах ёстойг тэрбээр цохон дурдав.
Вакцинжуулалтын кампанит ажилд оролцогчдын тоог хэдэн мянгаар нь нэмэгдүүлж, вакцинжуулалтын төвүүд нэмэлтээр нээгдсэн явдалд Ж. Байденд онцгой анхаарал хандуулахын зэрэгцээ цар тахлын улмаас тогтоосон эрүүл ахуйн хязгаарлалтыг хэтэрхий хурдан цуцалж байна хэмээн мужийн захирагчдыг шүүмжилжээ.
"Бид шинжлэх ухааны мэдээлэлд яагаад захирагддаггүйг ойлгохгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Холбооны болон орон нутгийн эрх баригчидын мэдээлснээр, АНУ-д цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын 30.4 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 552 038 хүн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээр АНУ нэгдүгээрт жагсаж байгаа юм.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг