|

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 955 ажилтан вакцинд хамрагдлаа

 

 

 

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 955 ажилтан вакцинд хамрагдлаа

 

"Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХКнийт ажилтнуудаа вакцинд хамруулах хүсэлтийгөнгөрсөн сард аймгийн Онцгой комисст хүргүүлжээ.

Уг хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисс,Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн бөгөөд вакцинд хамруулахыг дэмжиж татан авалт хийсэн аж. Үүний дагууБНХАУ-ын Синофарм компанийнВероселл вакцин1500 хүн тунг татан авсанбайна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гангын үйлдвэр, Төмөр толгойн уурхай болон Дархан суманд амьдарч буй 955 ажилтан хамрагджээ.

Нэгдсэн эмнэлэг,Эрүүл мэндийн газрыннайман эмч, мэргэжилтэн вакцинжуулалтыг хийсэн аж. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, ААНБ-уудаас хамгийн түрүүнд ажилтнуудаа вакцинд хамруулж, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй улс, аймгийн бодлогыг дагаж эрсдэлээс сэргийлж байгааг тус үйлдвэрийн удирдлагууд онцоллоо.

Түүчлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Төмөртэй” уурхайд тус компанийн 200 гаруй ажилтан хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд ээлж солилцсоны дараа дээрх ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулах ажээ. Ингэснээр тус үйлдвэрийн нийт 1250 гаруй ажилтан бүрэн вакцинд хамрагдаж дуусах аж.

"Дарханы Төмөрлөггийн үйлдвэр” ХК нь 2020 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 20000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг өөрийн санхүүжилтээр буюу 300 гаруй сая төгрөгөөр худалдан авсан байна. Нийт 22 удаагийн шинжилгээгээр,давхардсан тоогоор 12000 ажилчдаа коронавируснийтүргэвчилсэн оношлууртхамруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дотоод нөөц боломжоо ашиглажээ.

Ташрамд вакцины дараагийн татан авалтаар нийт ажилтнуудынхаа 1200 гаруй гэр бүлийг гишүүдийг хамруулахаар төлөвсөн аж.