|

Гадаадад байгаа монгол иргэн сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах боломжтой болжээ

 

Гадаадад байгаа монгол иргэн сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах боломжтой болжээ

 

Хилийн чанадад оршин суугаа иргэн сайн дурын нийгмийн даатгалд цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр дамжуулан хамрагдах боломжтой болсныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Тодруулбал, "Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн эсвэл даатгуулагч нарт зориулсан www.ndaatgal.mn вэбсайтыг ашиглах юм.

Ингэснээр иргэн та шинээр гэрээ байгуулж, гэрээгээ сунгахаас гадна өөрийн харилцагч банкны систем рүү шууд холбогдож шимтгэлийн төлбөрөө төлөх, төлөгдсөн шимтгэлээ хянах боломжтой аж.

Сайн дурын даатгалд цахимаар хамрагдах заавар, нийгмийн даатгалын мэдээ, зөвлөгөөг ЭНД дарж авна уу.

pjneb4_176080437_3960596160654077_5018005188172260319_n_x974-1008x1024 Гадаадад байгаа монгол иргэн сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах боломжтой болжээ