|

Орхон сумын өрх бүрээс шинжилгээ авч байна

 

Орхон сумын өрх бүрээс шинжилгээ авч байна


Сүүлийн өдрүүдэд Орхон суманд халдварын тоо буурахгүй байна. Тиймээс аймгийн онцгой комиссоос шийдвэр гарган "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээ авч эхэллээ.

Тус сум нь 960 өрхтэй, 3200 гаруй хүн амтай юм. Уг шинжилгээнд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 200 орчим өрх хасагдсан аж. Оройн 21.00 цагийн байдлаар 300 гаруй өрхөөс шинжилгээ авсанаж. Уг шинжилгээгээр эерэг гурван тохиолдолд гарсан бөгөөдPCRшинжилгээгээр хариу нь эцэслэгдэнэ.

Сумын төвийн өрхүүдээс шинжилгээ авах ажил ерөнхийдөө дуусч байгаа бол малчид болон алслагдсан багийн өрхүүд үлдэж байна. Нийт 300 орчим өрхөөс шинжилгээ авах аж. Хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд сумын хэмжээнд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний холсдолд ороогүй. Харин сумын ӨЭМТ, эмийн сангууд шаардлагатай эм, витамины хомсдолтой байгаа аж.

 

"Нэг өрх-нэг иргэн" шинжилгээний үр дүнгээс шалтгаалан энэ сарын 26-ны өдрөөс эхлэн тариаланчидлын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар сумын засаг дарга Б.Алтансарнай мэдэгдлээ.