|

“Дархан-50” цогцолборын усан хангамжийн байгууламжийг засварлаж байна

 

 

“Дархан-50” цогцолборын усан хангамжийн байгууламжийг засварлаж байна

 

Дархан хотын 50 жилийн ойн хүрээнд буюу 10 жилийн өмнө байгуулсан"Дархан-50” цогцолборынусан хангамжийн байгууламжид засвар хийх шаардлага тулгарсан аж. Тодруулбал төв талбайн том усан оргилуур, баруун, зүүн жигүүрийнусан оргилууруудын салбар шугамууд хөлдөж, шугам хоолойн бүх хаалт, нийтийн бие засах газрын шугам хоолойэвдэрсэн байна.Урин цаг ирж буйтай холбогдуулан зайлшгүйсайжруулах шаардлага үүссэнийг НААҮГ-аас аймаг орон нутгийн удирдлагуудад хүсэлт тавьж, мэргэжлийн байгууллагаар засварлуулж өгөхийг хүсчээ.

Уг цогцолборын усан хангамжийн байгууламжийг"Дархан-Ус суваг" ХК засварлаж байна. Тухайлбал "Дархан-Ус суваг" ХК-ийн Усан хангамжийн алба "Дархан-50” цогцолборын гадна цэвэр усны шугам, бүх усан оргилуурын цэвэр усны шугам хоолойг засварлаж байгаа бол Ариутгах татуургын алба гадна бохирын шугам хоолой болон талбайн услалтын системийг засварлаж байна.

Харин орон сууцны албаны хамт олон тус цогцолборын нийтийн бие засах газрын шугам хоолойг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. "Дархан-Ус суваг” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн гүйцэтгэж буй засварын ажлын хүрээнд тус цогцолборын 23 усан оргилуурын насосыг шинэчлэн засварлах ажээ.