|

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Дархан-Уул аймагт ажиллалаа

 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Дархан-Уул аймагт ажиллалаа

 

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянмягмар гарагт Дархан-Уул аймагт ажиллалаа.

Тэрээр аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонссонюм. Үүний дараагаар цаашид хэрхэн ажиллах талаараймгийн онцгой комиссын гишүүдэд холбогдох үүрэг, чиглэлийг өгсөн. Хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж буй ажил хэдий сайн байгаа ч цаашид тайвшрах болоогүй, цар тахалтай нүүр тулан ажиллаж буй онцгой комиссын гишүүд өөрсдөө үлгэр дууриалалтай байх хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажиллах нь хамгийн чухал гэсэн юм.

 

Мөн үеэр цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, шийдвэр, үүргийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулан ажилласан зарим албаны төлөөллийг шагнан урамшууллаа. Тодруулбал Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат нарыг Онцгой байдлын Ерөнхий газрын "ЖУУХ БИЧИГ”-ээр шагнаж цаашдын ажилд нь амжилт хүсэв.