|

“Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК тэг зогсолт хийнэ

 

“Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК тэг зогсолт хийнэ

 

Эрчим хүчний салбарын ерөнхий инженерүүдийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар "Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 2021 оны зуны бага ачааллын горим ажиллагааг” баталсан байна.

Бага ачааллын горим болон төлөвлөгөөт хуваарийн дагуу Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК ээлжит бүрэн буюу тэг зогсолтоо 5 дугаар сарын 22-ны 00:00 цагаас 5 дугаар сарын 25-ны 20:00 цаг хүртэл 4 хоногийн хугацаанд хийх ажээ. Дээрх хугацаанд хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар хангахгүй  бөгөөд айл өрх ААНБ-уудыг хэрэглээгээ тохируулахыг анхаарууллаа.